18/09/2026
Далайн ус мэт тунгалаг, тэнгэр мэт цэлмэг өнгөт усан биндэрьяа эрхи маань таныг тансаг үзэмжээрээ чимж, тайван амгаланг бэлэглэхэд бэлэн боллоо. А+ үнэлгээтэй байгалийн талсттай 6 мм усан биндэрьяа чулуу, амазонит бөөр, алтадсан мөнгөн оруулгатай.
https://soluna.mn/products/322223/963360
ашиглах боломжтой.
Усан биндэрьяа ба амазонит хоёулаа усны энергитэй, зөөлөн атлаа дотоод хүчийг сэрээдэг чулуунууд юм.
Усан биндэрьяа (Aquamarine) нь эртнээс аян замын хамгаалагч, сэтгэл санааг далай мэт тайван, цэлмэг байлгах амар амгалангийн чулуу гэгддэг. Монголчууд цэнхэр туяаг хөх тэнгэр, усан мандалтай холбон бэлгэдэж, сэтгэлийн ариусгал, эрүүл мэнд, урт насыг хүсэмжлэхдээ зүүдэг. Олон талт талсттай зүсэлттэй тул гэрэлд усны давалгаа мэт тунгалаг гялалзаж харагддаг.
Энэ чулуу нь сэтгэл санааг тайвшруулж, айдас түгшүүрийг багасган, уужим ухаан, хүлээцтэй байдлыг төрүүлдэг.
Хоолой болон илтгэх чадварыг дэмждэг тул харилцаа, ойлголцлын чулуу гэж нэрлэдэг.
Мөн итгэлцэл, үнэнч хайр, хосуудын хоорондын эв найрамдлыг хамгаалдаг гэж үздэг.
Энергийн түвшинд хоолой ба зүрх чакраг идэвхжүүлж, бодол сэтгэлийг нэгтгэдэг.
Метафизикийн хувьд стрессийг бууруулж, амьсгалын систем, зүрх судасны эрүүл мэндэд дэмжлэг үзүүлдэг.