04/03/2023
Энергийн 7 хүрдний өнгөтэй чакра бугуйвч
Чакра гэдэг нь хүрд гэсэн утгатай санскрит үг бөгөөд хүний биеийн энергийн урсгалыг зохицуулах үүрэгтэй гол төвүүд юм. Чакра тэнцвэртэй байвал хүн илүү эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой. Чакра тэнцвэргүй буюу хэт идэвхжсэн эсвэл хаагдсан тохиолдолд төрөл бүрийн өвчин, сэтгэл санааны таагүй байдал үүсдэг.
7. Титэм хүрд SAHASRARA
Зулай орой дээр байрлах энэ хүрд нь хүний гадаад болон дотоод гэгээрлийн агуулгыг тэгшитгэж байдаг бөгөөд Титэм хүрд нээгдсэнээр алдагдсан энергийг сэргээж бусад хүрдний үйлиажиллагааг идэвхжүүлж байдаг. Харин энэ хүрд доголдвол сэтгэл санаа амархан хямрах, эргэлзээ үүсэх, архаг ядаргаанд орохдоо амархан болдог.
6. Мэлмийн хүрд ANJA -
2 нүдний хооронд байрлах бөгөөд уг хүрд нь зөн совин хийгээд сэтгэл санааг илэрхийлнэ. 3 дарь мэлмийн хүрд нь амьдралын далд утга учирыг ойлгох, аливаа зүйлд шийдвэр гаргахад нөлөөтэй. Мэлмийн хүрд нээгдсэнээр зөн совин далд ухамсар болон уран сэтгэмж гоо зүйн мэдрэмж нээгддэг. Уг хүрд доголдвол хар дарж зүүдлэх, толгой өвдөх, сурах чадвар муудах, хараа муудах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
5. Хоолой хүрд VISHUDHA
Үг яриа өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж, нийгэмд эзлэх байр суурь нийгэмийн харилцаа эрх мэдэл хүч чадалыг тодорхойлно. Хоолойн хүрд нээгдсэнээр өөрийн мэдрэмж хийгээд юу хүсэж байгааг илэрхийлэх өөртөө илүү итгэлтэй болдог ба бусад хүн танд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Уг хүрд доголдвол сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар муудах, хэт төгс төгөлдөр байдлыг хүсч эхлэх, хоолой өвдөх ба бамбай булчирхайн үйл ажиллагаа муудах, мөр хүзүү хөших зэргээр илэрнэ.
4. Зүрхэн хүрд ANAHATA
Зүрхэн хүрд нь 2 хөхний хооронд байрладаг. Бусдаас хайр энэрлэлийг хүлээн авах болон бусдад хайр энэрлэлийг түгээх зөв харилцаа энэрэнгүй сэтгэлийг тодорхойлдог. Зүрхэн хүрд нээгдсэнээр бусдыг чин сэтгэлээсээ хайрлан энэрэх, бусдыг амархан уучилж өршөөх сэтгэл нэмэгддэг. Уг хүрд доголдвол бусдад амархан гомдох сэтгэлзүйн хувьд хаалттай болох, зүрхэний эмгэг болон даралт ихсэх, бусдаас ирсэн хайрыг хүлээн авах болон бусдад хайрыг түгээх чадвар сул болдог.
3. Наран сүлжээ хүрд MANIPURA
Хүйснээс 2 хуруу дээш зайнд байрлана. Хоол боловсруулах эрхтнүүдэд хамааралтай. Хүний материаллаг байдлыг хариуцан эд баялагын хэмжээг тодорхойлдог. Наран сүлжээ хүрд нээгдсэнээр өөртөө итгэлтэй болох хийгээд бусдад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хайрлах мэдрэмж нэмэгдэнэ. Уг хүрд доголдвол шүүмжлэлд хэт мэдрэг болох, өөртөө итгэх итгэл сулрах, ходоод болон хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа доголдоно.
2. Хувилгаан хүрд -SVADHISTHANA
Ахар сүүлэнд байрлах ба биднийг газартай холбож өгдөг. Хувилгаан хүрд нээгдсэнээр өөрийн ур чадварт итгэлтэй болох амьдралд илүү тэвчээртэй болдог. Уг хүрд доголдвол сэтгэл хөдлөл тогтворгүй болох, ганцаардах мэдрэмж төрөх, давсаг түрүү булчирхайн эмгэгүүд нэмэгдэх, нурууны доод үеийн өвдөлт ихэсдэг.
1. Үндэс хүрд MULADHARA
Үндэс хүрд нь хүйснээс доош 4 хуруу зайнд байрлана. Бидний бие болоод сэтгэлийн үндэс суурийг бат бэх болгоход нөлөөтэй хүрд юм. Бидний сэтгэл хөдлөлтэй холбогдон бүтээлч сэтгэхүйг нэмэгдүүлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үйл ажиллагааг тогтворжуулж, эрчүүдийн хувьд түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмждэг. Мөн сексийн энергийг удирддаг.
Үндэс хүрд нээгдсэнээр сэгэл хөдлөлийг тогтворжуулах хийгээд сэтгэхүйн энергийг удирдах чадамж нэмэгдэнэ. Уг хүрд доголдвол дотоод амар амгалан байдал алдагдах, ерөнхий бие сулрах, энергийн тэнцвэрт байдал доголддог.