Байгалийн чулуун эдлэл эрхи бугуйвч ээмэг бөгж

Байгалийн чулуун эдлэл эрхи бугуйвч ээмэг бөгж Байгалийн чулуу, алт, мөнгөн тоноглол,
Үнэн хамгийн хүчтэй

Ээлтэй чулуу тань аз авч ирнэ🌟Хадгалаад аваарай✌️
20/05/2026

Ээлтэй чулуу тань аз авч ирнэ🌟
Хадгалаад аваарай✌️

18/04/2026

✨ 12 ЖИЛТНИЙ ӨӨРӨӨ Ч МЭДДЭГГҮЙ "НУУЦ" АВЬЯАС

🐭 ХУЛГАНА:
Хүн бүр сандарч, хаашаа явахаа мэдэхгүй гацах үед Хулганы доторх "нууц мотор" ажиллаж эхэлдэг. Тэдний нууц авьяас бол хамгийн хүнд нөхцөлөөс ч хамгийн бага хохиролтой, бүр ашигтайгаар гарах гарцыг олж харах чадвар юм. Тэдний зөн совин "аюул"-ыг мөнгө эсвэл боломж болгож хувиргаж чадна.

🐮 ҮХЭР:
Үхэр жилтнүүдийн нууц хүч бол тэдний дундаршгүй "нөөц" юм. Хүн бүр туйлдан унаж, "би чадахгүй нь" гэж бууж өгөх үед Үхрийн доторх хоёр дахь амьсгаа нээгддэг. Тэд ямар ч хэцүү зүйлийг уйгагүй давтсаар байгаад төгс хийж сурдаг "нууц суут ухаантан" юм.

🐯 БАР:
Барын нууц авьяас нь айдсаа эрч хүч болгох чадвар. Тэд айх тусмаа илүү хурц, илүү ухаалаг, илүү дайчин болдог. Бусад хүмүүс аюулаас зугтдаг бол Бар аюул руу орж байж өөрийнхөө жинхэнэ хүчийг мэдэрдэг.

🐰 ТУУЛАЙ:
Туулай жилтнүүд ямар ч хүнийг, ямар ч нөхцөл байдлыг "унших" ер бусын зөн совинтой. Хэн ч юу ч хэлээгүй байхад агаар дахь "энерги"-ийг мэдэрч, зөрчлийг ганцхан үйлдлээр зохицуулж чадна. Тэдний нууц авьяас бол хүмүүсийг өөрийн мэдэлгүй өөрийнхөө талд оруулах "зөөлөн хүч".

🐲 ЛУУ:
Луугийн нууц авьяас нь тэдний "хүсэл". Хэрэв Луу ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл бүх ертөнц түүнд тусалж эхэлдэг мэт санагддаг. Хоосон төсөөллийг бодит мөнгө, бодит амжилт болгох "соронзон" хүч зөвхөн тэдэнд бий.

🐍 МОГОЙ:
Могой жилтнүүд хүний нүд рүү хараад л худал хэлж байгааг нь мэдэрдэг. Тэдний нууц авьяас бол мэдээллийн гүнд нэвтэрч, нуугдмал утгыг тайлах чадвар. Тэд хэзээ ч мэдээллийн өнгөн хэсэгт хууртдаггүй, яг л "рентген" шиг хардаг.

🐎 МОРЬ:
Морины нууц авьяас бол ямар ч шинэ орчин, шинэ хамт олонд хэдхэн минутын дотор "өөрийнх" мэт дасан зохицох чадвар. Тэд хаана ч очсон замаа алддаггүй, үргэлж хамгийн дөт, хамгийн зөв замыг зөнгөөрөө олдог.

🐑 ХОНЬ:
Хонийг зөвхөн номхон гэж боддог бол энэ нь том алдаа. Тэдний нууц авьяас бол орчин тойрондоо байгаа хүмүүсийн "сэтгэл зүйн хор"-ыг гадагшлуулж, тайвшруулах чадвар. Тэдний дэргэд байхад л хүмүүс өөрийн мэдэлгүй тайвширч, асуудлаа мартаж эхэлдэг.

🐒 БИЧ:
Бич жилтнүүд маш замбараагүй зүйлийг хэдхэн секундын дотор системд оруулж, хялбарчлах чадвартай. Тэдний нууц авьяас бол "хамгийн залхуу замаар хамгийн хурдан үр дүнд хүрэх" алгоритм зохиох чадвар юм.

🐓 ТАХИА:
Тахиа жилтнүүд ирээдүйд юу "мода"-нд орохыг, юу амжилтад хүрэхийг зөнгөөрөө мэддэг. Тэд маргаашийн өөрчлөлтийг өнөөдөр мэдэрдэг "нууц зөнч" нар юм. Тэдний сонголт үргэлж цаг үеэсээ түрүүлж алхдаг.

🐕 НОХОЙ:
Нохой жилтнүүдийн нууц авьяас бол "хүнийг таних". Тэд хэнтэй нөхөрлөж, хэнээс хол байхаа хэзээ ч алддаггүй. Тэдний амьдралд тохиолддог "санамсаргүй" уулзалтууд үргэлж тэднийг амжилт руу хөтөлдөг нууц гүүр болдог.

🐷 ГАХАЙ:
Гахайн нууц авьяас бол хамгийн энгийн зүйлийг "гайхамшиг" болгож хувиргах чадвар. Тэд ямар ч уйтгартай ажлыг сонирхолтой болгож, ямар ч ядуу орчинг "хааны ордон" шиг тухтай болгож чаддаг "нууц гоо зүйч" нар юм.

💎Labradorite нь гялтганасан хөх, ногоон, алтлаг туяагаараа “ид шидийн чулуу” гэж нэрлэгддэг ховор гоёмсог чулуу юм. 🌟Мон...
27/02/2026

💎Labradorite нь гялтганасан хөх, ногоон, алтлаг туяагаараа “ид шидийн чулуу” гэж нэрлэгддэг ховор гоёмсог чулуу юм.

🌟Монголчууд өнгөө хувилган гялалздаг энэ чулууг “Хувилгаан чулуу” хэмээн нэрлэж ирсэн. Гэрэлд амилж, хөх ногоон гал мэт туяа цацруулдаг нь тэнгэр, ус, гал гурвын энергийг бэлгэддэг гэж үздэг.

Яагаад “хувилгаан” гэж?

• ✨ Гэрлийн өнцгөөс хамаарч өнгөө өөрчилдөг (саарал суурин дээр хөх, ногоон, алтлаг туяа гялалзана)
• 🔮 Нууцлаг, ид шидийн мэт “амилж” харагддаг
• 🌙 Энерги, зөн совинтой холбож тайлбарладаг

🛡 #Хүчтэй хамгаалалтын чулуу
• Сөрөг энерги, муу нөлөөллөөс хамгаална гэж үздэг
• Хүмүүстэй их харьцдаг, олон нийтийн ажилтай хүмүүст тохиромжтой
• “Энергийн бамбай” үүсгэдэг гэж ярьдаг

🔮 #Зөн совин, мэдрэмжийг идэвхжүүлнэ
• Дотоод мэдрэмж, шийдвэр гаргах чадварыг дэмжинэ
• Бясалгал, тарни, гал засал зэрэгт их хэрэглэдэг
• Мөрөөдөл, зүүдийг тод болгодог гэж үздэг

💫 #Өөрчлөлт шинэчлэлийн чулуу
• Амьдралын шинэ үе шат эхлэх үед
• Ажил, орчин, харилцааны өөрчлөлтийн үед
• Айдсыг багасгаж, зориг өгдөг

🧠 #Оюуны төвлөрөл
• Сэтгэл санааны хэлбэлзлийг тэнцвэржүүлнэ
• Стресс, ядаргаанд сайн нөлөөтэй гэж үздэг
• Бүтээлч сэтгэлгээг дэмждэг

💎 Гоёлын онцгой чанар
• Өнгө нь хөдөлгөөнтэй, амьд мэт гялалзана
• Хар, цагаан, саарал, мөнгөлөг аксессуартай төгс зохицно
• Эрэгтэй, эмэгтэй хэнд ч тохиромжтой

🌡️Физик шинж чанар
• Хатуулаг: 6–6.5 (Mohs)
• Өнгө: Саарал суурь + хөх/ногоон/алтлаг гялбаа
• Гэрэлд өнцгөөс хамааран өнгө “амилж” харагддаг
• 8мм, 10мм, 12мм эрх хамгийн түгээмэл

🔎 Жинхэнэ эсэхийг таних
• Өнгө нь хөдөлгөхөд өөрчлөгдөнө
• Дотор бүтэц нь бага зэрэг үүлэрхэг
• Гар дээр барихад хүйтэн
• Хэт тунгалаг, хэт жигд бол хуурамч байх магадлалтай

🌕 Цэнэглэх ба арчлах

✨ Сарны гэрэлд цэнэглэж болно
✨ Утаа (арц, хүж) ашиглаж болно
✨ Усанд удаан байлгахгүй
✨ Хэт халуун, нарны хурц гэрлээс хамгаална.

🎁💐 Цэвэр мөнгөн бөөртэй 108 тай эрхи таны хайртай дотны хүмүүст тансаг, үнэ цэнийг мэдрүүлнэ.

🙏Өгсөн, авсан хүндээ буян хурах, үнэт нандин бэлэг.

#БайгалийнЧулуу #ЭнергийнХамгаалалт

🌟Чулууны увидас :Үнэт болон хагас үнэт чулуунуудын эмчилгээний шинж чанаруудыг хүмүүс эрт дээр үеээс анзаарсаар ирсэн би...
16/02/2026

🌟Чулууны увидас :

Үнэт болон хагас үнэт чулуунуудын эмчилгээний шинж чанаруудыг хүмүүс эрт дээр үеээс анзаарсаар ирсэн билээ.

📌Урьд цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилготойгоор зүүдэг, чулууны “ид шидийг” ашигладаг байсан бол өнөө цагт “ийм мэдлэгтэй хүмүүс” ховор. Харин монголчуудын гоёоны “үнэт чулуунуудын” дийлэнх нь хиймэл учраас элдэв муу нөлөө бидэнд илэрдэггүй. Харин хямдхан үнэтэй, хагас үнэт болон энгийн гоёлын зэрэглэлд багттаг байгалийн чулуунууд “моодонд ороод” байгаа өнөө үед чулууны тухай мэдэж байхад илүүдэхгүй биз ээ. Ведүүдийн олон бичвэрт үнэт болон хагас үнэт чулуунуудыг амьтай эд гэж бичсэн байдаг.

💎Эрдэмтэд чулууны “амьдралыг” сайтар судалсны эцэст чулуунд амьдралын зарим нэг хэлбэр байгааг тогтоогоод байгаа юм. Жишээ нь чулуу амьсгалдаг, амьсгал авалтын хугацаа нь хэдэн жилээр үргэлжилдэг гэнэ. Мөн ургаж томордог, томорсон чулуунаас жижиг бөөрөнхий хэсэг тасарч хуваагдах байдлаар үрждэг байна. Эмийн ургамлыг үндэснээс нь тасалж хатаасны дараа анагаах чадвар нь хэдэн жил л хадгалагддаг бол, чулуу, үндэснээсээ тасарсны дараа анагаах чадвараа хэдэн зуун жилээр хадгалдаг ажээ.
💎Үнэт чулуу хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна. Энэ хүчийг чулуу ургалтын үедээ, Дэлхийд ойр гаригуудаас олж авдаг бөгөөд гариг бүр тодорхой төрлийн чулууг тодорхой энергээр дүүргэдэг гэнэ. Тэр л энерги нь чулууг эдэлж хэрэглэж байгаа хүнд сайн муугаар нөлөөлдөг учраас чулуутай гоёл чимэглэл зүүхдээ тухайн чулууны танд үзүүлэх “тусламж эсвэл хорлол”-ыг мэдэж байх нь чухал юм.

📌Мөн чулуун эдлэлийг эмчилгээний зориулалтаар зүүж байвал эм тарианы эмчилгээнээс хавьгүй сайн, хоргүй төгс эмчилгээ болдог байна. Тодорхой өнгийн чулуу тодорхой нэг, “өөрийн” гаригаас эрч хүчээ авдаг.
💎Жишээ нь улаан бадмаараг /рубин/, анар, улаан турмалин болон нарны чулуу Нарнаас эрч хүчээ авдаг байхад сувд болон саран чулуу- Сарнаас, Маргад эрдэнэ /Изумруд/- Буд гаригаас, Дорждалам эрдэнэ /бриллиант/ болон цагаан молор эрдэнэ /топаз/ – Сугар гаригаас, шар индраанил /сапфир/, шар молор эрдэнэ- Бархасбадь гаригаас, хөх индраанил, хөх турмалин, нил ягаан болор /аметист/-Санчир гаригаас, улаан, ягаан шүр, хүрэн турмалин- Ангарагаас гэх мэт.
💎Ведүүдийн оддын зурхайнд од гаригууд болон тэдгээрд хамаарах чулуунууд хүний амьдралд хэрхэн нийлж нөлөөлдгийг тогтоосон байдаг. Энэ дагуу эрдэмтэд судалгаа хийхэд Европ анагаах ухааны эмчилж дийлдэггүй өвчнүүдийг ч чулуу эмчилж чадаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Чулууны өнгө нь хүртэл онцгой анагаах чадвартай байдаг байна. Хүн дуртай чулуугаа байн байн харж , түүн дээр анхаарлаа төвлөрүүлэн удаан хардаг. Энэ нь өнгөөр эмчлэх эмчилгээтэй нэгэн адил тусдаг. Хүн ногоон мод, хөх тэнгэр, жаргаж байгаа нар зэргийг бишрэн харах үед сэтгэл санаа нь сайхан болж бие организм нь хамгийн зөв гольдролд ордог юм байна. Ингэснээр организм нь өөрөө өөрийгөө илааршуулдаг аж. Хүнд эрүүл мэндэд нь шаардлагатай тодорхой өнгө дутсанаас өвчин үүсэх нь элбэг гэнэ. Иймээс тухайн хүнд дутагдсан өнгө, хэлбэр, энерги бүхий чулууг сонгон зүүлгэхэд өвчин бүрэн эдгэдэг байна. Монголчуудын гоёлдоо хэрэглэдэг чулуунуудын тухай ярихад товчхондоо ийм л байна. Энэ бүх увидас зөвхөн байгалийн чулуунд л байхаас Монголд өргөнөөр худалдагддаг “бадмаараг”, “маргад”, “индраанил” мэтийн хиймэл чулуунуудад огт хамаагүй тул ийм чулуунуудаас “юм горьдоод” ч хэрэггүй, муу нөлөө болчих вий гэж айгаад ч хэрэггүй.

04/02/2026

AMAZONITE ЧУЛУУ

🌊 Amazonite чулуу нь
эртнээс үнэнч шударга, тайван энерги, дотоод тэнцвэр
чулуу хэмээн билэгдэж ирсэн.
Сэтгэл санааг тайвшруулж,
айдас, түгшүүр, бухимдлыг намдаах эерэг энергитэй.

🌟 Ач тус · Ивээл
🔮 Сөрөг энергийг зөөлөн цэвэрлэнэ
🔮 Тайван төвлөрөл, дотоод амар амгаланг дэмжинэ
🔮 Харилцаа, ярианы ур чадварыг сайжруулна
🔮 Итгэл, дотоод хүчийг бэхжүүлнэ

🌸 Бадамлянхуа цэцгийн хээтэй мөнгөн толгой
— ариусал, хамгаалал, тансаг өнгө
— эрхэнд өвөрмөц гоо үзэсгэлэн нэмнэ

♎ Ивээл орд
• Жинлүүр
• Хумх
• Мэлхий

🐲 Ивээл жил
• Туулай
• Хонь
• Гахай

АЛТАН ҮСТ ЧУЛУУ
💛 Алтан үст чулуу (Golden Rutilated Quartz) нь чулуу доторх алтан судлуудаараа эд баялаг, аз завшаан, амжилтыг татагч хамгийн хүчирхэг чулуунуудын нэг хэмээн эртнээс билэгдэж ирсэн.

🌟 Ач тус · Ивээл
🔮 Санхүү, ажил хэрэгт эерэг урсгал татна
🔮 Хийморь, нэр төр, манлайллыг дэмжинэ
🔮 Сөрөг энергийг цэвэрлэж, хамгаална
🔮 Зорилгоо тодорхой болгож, шийдэмгий чанарыг нэмэгдүүлн

♑ Ивээл орд
• Үхэр
• Охин
• Матар
• Арслан

🐲 Ивээл жил
• Луу
• Бар
• Морь
• Нохой

🤍 Сувдны билэгдэл
✨ Цэвэр ариун, гэгээн энергийг бэлгэддэг
✨ Сэтгэл санааг тайвшруулж амар амгалан өгнө
✨ Эмэгтэйлэг зөөлөн энерги, дотоод гоо сайхны чулуу
✨ Аз жаргал, эв нэгдэл, элбэг дэлбэгийг дэмжинэ

🌸 Сувд нь эртнээс
хаад ноёд, эрхэмсэг бүсгүйчүүдийн
нэр хүнд, тансаг байдлын бэлгэ тэмдэг болж ирсэн.

🌟 Ивээл орд
♋ Мэлхий
♓ Загас
♎ Жинлүүр

🐉 Ивээл жил
🐇 Туулай
🐑 Хонь
🐖 Гахай

ХАР ГАРТААМ ЧУЛУУ

🖤 Хар гартаам чулууны билэгдэл
✨ Хамгааллын хүчтэй чулуу
✨ Сөрөг энерги, муу нөлөөг хаана
✨ Сэтгэл санааг тогтворжуулна
✨ Төвлөрөл, шийдэмгий чанарыг нэмэгдүүлнэ
✨ Эзэндээ зориг, итгэл өгдөг сахиус

🌟 Ивээл орд
♑ Матар
♌ Арслан
♏ Хилэнц

🐉 Ивээл жил
🐂 Үхэр
🐍 Могой
🐒 Бич

НОГООЛИН ЧУЛУУ

🌿 Ногоолин чулуу нь
байгаль, амьдралын энергийг илэрхийлсэн
элбэг дэлбэг байдал, эрүүл энх, дотоод тэнцвэрийн
чулуу хэмээн билэгддэг.
Сэтгэл санааг тайвшруулж,
амар амгалан, тогтвортой байдлыг дэмжинэ.

🌟 Ач тус · Ивээл
🔮 Стресс, бухимдлыг намдаана
🔮 Эрүүл мэнд, биеийн энергийг дэмжинэ
🔮 Санхүү, амьдралын тогтвортой байдлыг бэлгэднэ
🔮 Эерэг, цэвэр энерги татна

🌸 Бадамлянхуа цэцгийн билэгдэл
✨ Ариун цэвэр, гэгээрэл
✨ Сөрөг орчноос дээгүүр урган гарах хүч
✨ Тайвшрал, дотоод амар амгалан

♉ Ивээл орд
• Үхэр
• Жинлүүр
• Мэлхий

🐲 Ивээл жил
• Туулай
• Хонь
• Гахай

БАРЫН НҮД ЧУЛУУ

🐯 Барын нүд чулууны билэгдэл
🔥 Хийморь, зориг шийдмэг чанарыг дэмжинэ
🔥 Эзнээ сөрөг нөлөө, атаа жөтөөнөөс хамгаална
🔥 Санхүү, бизнесийн аз авчирдаг
🔥 Өөртөө итгэх итгэл нэмэгдүүлнэ

🌟 Ивээл орд
♌ Арслан
♐ Нум
♑ Матар

🐉 Ивээл жил
🐯 Бар
🐎 Морь
🐶 Нохой

🌟Оддын хүүхдүүд гэж хэн бэ?Оддын хүүхэд нь дэлхийн хувьсалд туслахаар Дэлхий дээр ирэхээр тохиролцсон сүнснүүдийн бүлэгт...
18/01/2026

🌟Оддын хүүхдүүд гэж хэн бэ?

Оддын хүүхэд нь дэлхийн хувьсалд туслахаар Дэлхий дээр ирэхээр тохиролцсон сүнснүүдийн бүлэгт багтдаг. Оддын сүнснүүд дэлхий дээр 100 гаруй жилийн турш биелэлээ олж ирсэн бөгөөд анхны давалгаа нь анхны Индигочууд байв.

❣️Индиго хүүхдүүдийг олон үүрэг гүйцэтгэдэг динамик, бага зэрэг анхаарал султай, бага зэрэг хэт туйлширсан гэж тодорхойлж болно. Тэд дайчин сэтгэлтэй бөгөөд шударга бус явдлыг юунаас ч илүү үзэн яддаг.

❣️Индиго гэдэг нэр нь тэдний аурик талбарыг тодорхойлдог. Эртний Индигочууд хүчтэй сэтгэлгээтэй анхдагчид байсан. Дэлхийн 2-р дайны дараа олон Индигочууд шударга ёсыг тогтоож, дэлхийн нийгмийн хөгжлийг урагшлуулах шинэ технологийг авчрахаар дэлхий дээр ирсэн. 50-70-аад он Индиго сүнснүүдийн томоохон давалгааг авчирсан. Эдгээр нь одоо байгаа шударга бус явдал, хуучирсан хуулиудыг арилгахын тулд авчирсан сүнснүүд юм. Индигочууд бол техникийн хувьсгалыг авчирч, дэлхийн өргөн сүлжээг эхлүүлсэн хүмүүс юм.

❣️Маш мэдрэмтгий, сэтгэл зүйн хувьд олон хүнээс тусгаарлагдмал, өөр мэдрэмж төрүүлдэг авьяас чадварт дургүй байдаг. Тэд дасан зохицохын тулд ихэвчлэн гурав дахь нүдээ аниад, мигрень толгой өвдөх асуудал үүсгэдэг. Индиго хүүхдүүдийг ихэвчлэн Анхаарал дутмагшил (ADD) эсвэл Хэт идэвхтэй (ADHD) хүүхдүүд гэж нэрлэж болно.

🧚‍♀️Өнөөгийн Солонгон хүүхдүүдийн олонх нь бусад хүмүүсийн адил скаут болж байна. Солонгон хүүхдүүд гэр бүлдээ баяр баясгалан, эв найрамдлыг авчирдаг. Үйлчлэлд байгаа сүнснүүд нь сайхан сэтгэлтэй, хайр энэрэлтэй байдаг. Тэд айдасгүй. Тэд хэт идэвхтэй байдлаар илэрч болох маш өндөр чичиргээтэй байдаг. Тэд маш их урам зоригтой бөгөөд өнгөнд хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь тэдний бүтээлч сэтгэлгээнээс харагдаж байдаг. Тэд илэрхийлэх чадвар өндөр бөгөөд юуг ч илэрхийлж чадна гэж боддог. Тэд хүчтэй эдгэрэлт болон телепатик чадварыг харуулдаг. Үйлчлэлийн эрхэм зорилгодоо эдгээр хүүхдүүд үргэлж туслахын тулд ажилладаг.

🐎🔥2026 он Гал морь жилд зориулсан эмэгтэйчүүдийн хийморь сэргээх арга Хулгана жилтэн  1. Хар, хөх өнгийн аксессуар хэрэг...
15/01/2026

🐎🔥2026 он Гал морь жилд зориулсан эмэгтэйчүүдийн хийморь сэргээх арга

Хулгана жилтэн
1. Хар, хөх өнгийн аксессуар хэрэглэх
2. Санхүүгийн төлөвлөгөөгөө шинээр гаргах
3. Өглөөний алхалт хийх
4. Хуучин бичиг баримт, гэрээг цэгцлэх
5. Нууц авьяасаа ил гаргах
6. Хэт их яарахаас зайлсхийх
7. Долоо хоногт 1 удаа ганцаараа байх цаг гаргах

🐮 Үхэр жилтэн
1. Цагаан, шаргал өнгө сонгох
2. Гэр орчноо засаж сайжруулах
3. Гар урлал, бүтээлч зүйл эхлүүлэх
4. Биеийн хүчний дасгал хийх
5. Тууштай байдлаа хадгалах
6. Эцэг эхийнхээ үгийг сонсох
7. Том зорилгоо бичиж тэмдэглэх

🐯 Бар жилтэн
1. Ногоон өнгийн деталь хэрэглэх
2. Байгальд ойр байх
3. Спорт, адал явдалтай зүйл эхлүүлэх
4. Илэн далангүй харилцах
5. Уур бухимдлаа удирдах
6. Удирдах чадвараа зөв ашиглах
7. Эрсдэлээ тооцоолох

🐰 Туулай жилтэн
1. Ягаан, цайвар өнгө хэрэглэх
2. Гоо сайхандаа анхаарах
3. Тайван орчин бүрдүүлэх
4. Бясалгал, йог эхлүүлэх
5. Хэт эмзэг байхаас болгоомжлох
6. Урлаг, гоо зүйд ойртох
7. Өөрийгөө хайрлах

🐲 Луу жилтэн
1. Алтан, улаан өнгө хэрэглэл зүүх
2. Нэр хүндээ өсгөх
3. Том зорилго тавих
4. Олны дунд илүү харагдах
5. Илүү даруу байх
6. Манлайллаа зөв ашиглах
7. Хуучин алдаагаа давтахгүй байх

🐍 Могой жилтэн
1. Улаан өнгийн point item хэрэглэх
2. Өмнө зүг рүү аялал
3. Дасгал хөдөлгөөн
4. Үсний хэв маяг өөрчлөх
5. Шинэ хүмүүстэй танилцах
6. Хойшлуулсан ажлаа эхлүүлэх
7. Өглөө эрт босох

🐴 Морь жилтэн
1. Улбар шар, бор өнгө
2. Аялал, хөдөлгөөн нэмэх
3. Чөлөөтэй амьдралын хэв маяг
4. Шинэ орчинд дасан зохицох
5. Хэт яаруу шийдвэрээс зайлсхийх
6. Найз нөхдийн хүрээг тэлэх
7. Эрч хүчээ зөв хуваарилах

🐐 Хонь жилтэн
1. Цагаан, пастель өнгө
2. Сэтгэл зүйдээ анхаарах
3. Уран бүтээл эхлүүлэх
4. Тайван орчинд ажиллах
5. Өөртөө итгэх
6. Хэт эргэлзэхээ болих
7. Дотоод дуу хоолойгоо сонсох

🐵 Бич жилтэн
1. Саарал, мөнгөлөг өнгө хэрэглэх
2. Харилцаагаа идэвхжүүлэх
3. Сурах, судлах
4. Ухаалгаар мөнгө зарцуулах
5. Хов живээс хол байх
6. Түргэн сэтгэх чадвараа ашиглах
7. Нэг итгэсэн зүйлдээ тууштай байх, эргэж шарвахгүй байх

🐔 Тахиа жилтэн
1. Алтлаг, цагаан өнгө хэрэглэх
2. Гадаад төрхөө сайжруулах
3. Ярих чадвараа ашиглах
4. Нэр хүндээ хамгаалах
5. Хэт шүүмжлэлээс зайлсхийх
6. Олны өмнө гарч ирэх , илэрхийлэх
7. Даруу зангаа хадгалах

🐶 Нохой жилтэн
1. Хүрэн, хар ногоон өнгө хэрэглэх
2. Итгэлцлийг чухалчлах
3. Хуучин харилцаагаа цэгцлэх
4. Шударга байх
5. Сэтгэл хөдлөлөө барих
6. Гэр бүлдээ анхаарах
7. Тууштай байдлаа хадгалах

🐷 Гахай жилтэн
1. Цэнхэр, ягаан өнгө ээлтэй
2. Амралтаа зөв зохицуулах
3. Өөрийгөө шагнах
4. Сайхан хоол, сайхан орчин
5. Хэт залхуурахаас болгоомжлох
6. Боломжийг алдалгүй барих
7. Аздаа итгэх

Өглөөний мэнд хүргэе 🥰
03/12/2025

Өглөөний мэнд хүргэе 🥰

“Хув” буюу амбер (Amber) нь эртний модны давирхайгаас олон сая жилийн турш хатаж, чулуужсанаар үүсдэг органик гаралтай ү...
10/10/2025

“Хув” буюу амбер (Amber) нь эртний модны давирхайгаас олон сая жилийн турш хатаж, чулуужсанаар үүсдэг органик гаралтай үнэт чулуу юм. 🌿
💎 Ерөнхий мэдээлэл
• Гарал үүсэл: Эртний шилмүүст модны давирхай чулуужсан
• Нас: 30–90 сая жил
• Өнгө: Шар, алтлаг шар, хүрэн, улаавтар, ногоон, цэнхэр зэрэг
• Гялбаа: Шилэн эсвэл тослог
• Хатуулаг: 2–2.5 (Мосын шатлалаар)
• Нягт: Маш хөнгөн, усан дээр хөвж чаддаг
🔮 Сэтгэл санаа ба эрүүл мэндийн ач тус
• Сөрөг энергийг шингээж, тайвшруулах нөлөөтэй
• Хүүхдийн шүд ургах үед өвдөлт намдаана гэж үздэг (хуван зүүлт хэлбэрээр)
• Дархлааг дэмжиж, стресс, айдас, сэтгэлийн дарамтыг бууруулдаг
🌞 Сонирхолтой баримтууд
• Хуванд эртний шавьж, ургамлын үлдэгдэл хадгалагддаг нь судалгааны чухал олдвор болдог
• Хуучны Балтын тэнгисийн хув хамгийн үнэтэйд тооцогддог
• Статик цахилгаан хуримтлуулдаг тул “амбер” гэдэг үг нь эртний грек хэлний elektron буюу “цахилгаан” гэсэн үгтэй

30/09/2025

Сору

Амар байцгаана уу? ФБ андууд аа 🙋🏻‍♀️

ЧУЛУУ бол АМЬД, үүнийг дэлхийн эрдэмтэд тогтоочихсон...монголчууд бид л мэддэгээ ч мэдэхгүй болж, чаддагаа ч чадахгүй болчихсон, 500 жил уруудан доройтсон ард түмэн.
.. учир нь ЧУЛУУ бол АМЬД, АМЬСГАЛДАГ, ХӨДӨЛДӨГ, ЦУУРДАГ, ЦУРХИРДАГ, ЭМНЭДЭГ ЭМЧИЛДЭГ... шидэт оршихуй... хорвоо ертөнцийн нэг л хэсэг нь...

Эд Хөх ОНГОД- ӨВГҮДИЙН ШИВШЛЭГТЭЙ учраас л жинхэнэ ХАМГААЛАЛТ ч болдог, ИД ШИДТЭЙ байдаг.

Та ЧУЛУУ СОНИРХОЖ БАЙГАА л бол таны сүнсэнд ЧУЛУУНЫ МЭДЛЭГ байгаа, ТАНД ЭРТНИЙ хөх мэдлэг ухаан, ӨГӨГДӨЛ бий гэсэн үг. ДАЛД НУУГДМАЛ БАЙГАА бол одоо л сэрээх цаг нь. СҮНС СЭРЭЭХ БИШ, харин СҮНСЭНД ТЭЭГДЭЭД ХАДГАЛАГДААД ЯВАА АВЬЯАС ЧАДАМЖАА СЭРЭЭХ тухайд шүү дээ♻️👀👁🦻 Сэрээгээд, хөгжүүлээд, орчин үетэйгээ эн зэрэгцэн цэгцрэх учиртай...✨️💫

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Байгалийн чулуун эдлэл эрхи бугуйвч ээмэг бөгж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share