04/09/2026
Амазонит чулуу нь микроклин хэмээх калийн шпатлаг эрдсийн ногоон эсвэл цэнхэртэй ногоон өнгөтэй ховор төрөл юм.
Геологийн үүсэл нь Гранит болон пегматит чулуулаг гүний магмын царцдасаас аажим хөрөх явцад үүсдэг.
Урт хугацааны турш амазонитын ногоон өнгийг зэсээс болдог гэж үздэг байсан боловч орчин үеийн судалгаагаар кристалл бүтцэд агуулагдах маш бага хэмжээний хар тугалга болон усны молекулын цацраг идэвхт үйлчлэлээс үүдэлтэй болох нь тогтоогдсон.
Хатуулаг нь Моосын шаталбараар 6.0–6.5 тай
Нэр нь Өмнөд Америкийн Амазон мөрний нэрээр нэрлэгдсэн боловч яг Амазон мөрний сав газраас жинхэнэ амазонит олддоггүй.
Анх энэ бүс нутгаас олдсон өөр төрлийн ногоон чулуутай андууран ийнхүү нэрлэжээ.
Эртний Египетчүүд амазонитыг маш их дээдэлж, гоёл чимэглэл болон сахиус хийхэд ашигладаг байв. Тутанхамон хааны бунхнаас амазонитоор хийсэн шигтгээ, чимэглэлүүд олдсон байдаг.
Мөн Эртний Месопотамид уг чулууг сийлбэр, тамга хийхэд ашигладаг байсан бол Бразил болон Африкийн уугуул иргэд "Дайчин эмэгтэйчүүдийн чулуу" гэж нэрлэн эрч хүч, зориг олгодог хэмээн итгэдэг байв.
Одоогийн байдлаар амазонитын хамгийн том ба чанартай орд газрууд ОХУ ын Уралын нуруу, АНУ Колорадо, Виржиниа, Мадагаскар, Бразил болон Намиби зэрэг орнуудад байгаа.
Амазонит нь тайвшруулах, тэнцвэржүүлэх ба хүчтэй хамгаалах энергитэй тул зурхай болон энерги судлалд ихээхэн өндөр ач холбогдолтойд тооцогддог.
Амазонит чулуу нь ялангуяа Охин, Үхэр, Загас, Ихэрийн ордод хамгийн ээлтэй бөгөөд дараах байдлаар нөлөөлдөг.
Охин -Сэтгэлийн догдолбор, хэт их бодол, стрессийг намжааж, бодит бөгөөд тайван шийдвэр гаргахад тусалдаг. Охины ордынхонд хамгийн сайн тохирох төгс ивээл чулуу юм.
Үхэр-Харилцаанд тулгарах ойлголцлын бэрхшээлийг арилгаж, гэр бүл болон ажил хэрэгт эв нэгдэл, тогтвортой байдлыг авчирдаг.
Загас -Мэдрэмтгий, эмзэг чанарыг тэнцвэржүүлж, дотоод сэтгэлийн амар амгалан болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
Ихэр-Энэ ордынхны сэтгэн бодох ба харилцах чадварыг дэмжиж, бодлоо тодорхой илэрхийлэхэд тусалдаг.
Гэхдээ бусад ордын хүмүүс ч зүүхэд сөрөг нөлөөгүй, сэтгэл санааг тайвшруулах зорилгоор хэрэглэж болно.
Литотерапи болон энерги судлалд амазонитыг "Үнэн ба Харилцааны чулуу" хэмээн нэрлэдэг.
Чакрагийн тэнцвэрийн хувьд хүний биеийн хоёр чакрад шууд нөлөөлдөг.
Төвөнх хоолойн чакра Throat Chakra -Сэтгэлдээ байгаа зүйлийг эмээлгүй, үнэн мөнөөр нь, айдасгүйгээр бусдад ойлгомжтой илэрхийлэхэд тусалдаг.
Зүрхний чакра Heart Chakra
-Сэтгэлийн шарх, гомдол, айдсыг эдгээж, хайр ба нигүүлслийн энергийг нээдэг.
Мөн сөрөг энергийг саармагжуулах,Электрон төхөөрөмжөөс ,гар утас, компьютероос гарах цахилгаан соронзон цацрагийг шүүж, эзнийхээ эргэн тойрон дахь аураг сөрөг нөлөөллөөс хамгаалдаг.
Айж эмээх, цухалдах, бухимдах мэдрэмжийг дарж, мэдрэлийн системийг тайвшруулна.
Бизнес болон санхүүгийн том шийдвэр гаргахад зөн билгийг идэвхжүүлж, аз туршсан зүйлд амжилт дуудах чадалтай гэж үздэг байна..💎