Япон сувдан зүүлт

Япон сувдан зүүлт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Япон сувдан зүүлт, Jewellery & watches shop, Ulan Bator.

09/08/2025

СУВД ЗҮҮХ ШАЛТГААН
Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм.
Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг.
Сувд – амгалан тайван байдлын чулуу
Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт өөрөө өөртөө автах үзэл, би, би гэх биемахбодийн үзлийг багасгахад тусладаг.
Сувд бүтээлч чанарын чулуу
Сувд нь уран бүтээлч чадварыг хөгжүүлэхэд онцгой тусыг үзүүлдэг. Ялангуяа яруу найраг, зохиол бүтээл туурвих, дуу хөгжим гэх мэт чиглэлд. Усны бүр гүнд үүсэн бий болсон тул сувд нь өөрийн эзнээ байгальтай болон хүрээлэн буй орчинтойгоо, эргэн тойрныхонтойгоо, хүмүүстэй эерэгээр харьцах чадвартай болгодог. Сувдыг зүүснээр хүний ухаан амар амгалан болохын зэрэгцээ хүн ба ертөнцийн гоо зүй, зохицол нийцлийг олж харах чадварыг олж авдаг. Мөн сувд нь өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдал гэх мэтийг хайрладаг.
Сувд нь энэрэл нигүүслийн чулуу
Энэхүү үнэт чулуу нь энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл, нээлттэй байдал, үнэнч зан чанарыг бэлэглэдэг. Сувд зүүсэн хүн нь бусдад буулт хийж чаддаг, бусадтай эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах чадвартай болдог. Сувд зүүгч нь найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгээ ялангуяа ээжтэйгээ эерэг харьцах чадвар нь сайжирдаг. Сувд нь мөн гэр бүлийн амьдралд эерэгээр нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, жаахан хүүхдүүд зэрэгтэй харьцах харьцааг сайжруулна. Сувд зүүгчид бусдад санаа тавих хүсэл ундрах, бусдад өгөх сэтгэл давамгай болох, бусдыг хайрлах сэтгэл илүү тод ажиглагдана.

Сувдаар эмчлэхүй
Сувд нь сэрүүн чанартай, ухааныг амаржуулдаг мөн чанартай чулуу. Иймээс түүнийг зүүх нь бие дэхь ватта буюу хий, питта буюу шарын чанарыг багасгана. Харин капха буюу бадганыг, биеийн шингэнийг, ожас буюу амьдралын эрчмийг нэмэгдүүлж өгдөг. Мөн хоол боловсруулах галыг дэмжихийн зэрэгцээ тунгалагийн системийг тэнцвэржүүлж, арьсыг илүү эрүүл болгож, бодисын солилцоог сайжруулдаг.
Сувд нь ходоод, уушиг, үржлийн эрхтэн системд онцгой сайн нөлөөг үзүүлдэг. Сувд эмэгтэйчүүдийн жирэмслэх боломжийг илүүтэй нэмэгдүүлж өгдөгийн зэрэгцээ хүүхдээ эсэн мэнд аюулгүй төрөх боломжийг олгодог.
Сувдыг аюурведийн ухаанд бөөр, элэг, ходоодны шарх, хөхний хорт хавдар, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэгт хэрэглэсээр ирсэн. Мөн бронхит, астма, таргалах, өтгөн хатах гэх мэтэд өргөн хэрэглэдэг.
Мөн мэдрэлийн системийг сайжруулж, сэтгэцийн элдэв өвчнүүдийг эмчлэхэд тусладаг. Сувдаар шизофрен, невроз, нойргүйдэл гэх мэт олон төрлийн өвчнийг эмчилдэг. Сувдаар мөн залхуурал, назгайрал, амьдралын баяр хөөргүй байх, алив зүйлд сонирхол алдрах гэх мэтээс ангижрах боломжтой.
Түүнчлэн сувд нь тамхи татах, архи мансууруулах зүйлсэд татагдах, махан хоол хүнс болон эрүүл бус хооллолтод хэт итээр татагдах гэх мэт сөрөг зуршлуудаас ангижрахад тусладаг.
Сувд нь Сарны үндсэн чулуу бөгөөд Сарны хагас үнэт чулуу, упаратна нь Сарны чулуу байдаг.
Жич: Хэрвээ хүний төөрөг зурхай дээр Сар сөрөг гэрүүдийг удирдаж байгаа болон эсвэл тэдгээрт байрлаж байгаа тохиолдолд сувдыг зүүж болохгүй. Учир нь тухайн хүнд гэнэтийн осол гэмтэл, гарз хохирол, тэр ч байтугай үхлийг ч авч ирэх магадлалтай байдаг. Тиймээс сувдыг зүүхийн өмнө ведийн зурхайчтай зөвшилцөж байж зүүх нь зүйтэй.

09/08/2025

Сувдны тухай та юу мэдэх вэ?

Бүсгүй та сувд зүүдэг үү? Эмэгтэй хамгийн чамин эдлэлийн нэг болох сувдны талаарх мэдээллийг танд хүргэж байна. Олон мянган жил өнгөрсөн ч “давтагдашгүй, туяаран гэрэлтсэн, сайхан” гэсэн утгатай сувдны нэр огтхон ч өөрчлөгдөөгүй юм. Эртний Ром, Византии, Иран, Хятад, Японд эмэгтэй хүний гоо сайхныг сувдтай зүйрлэдэг байжээ. Эртний домогт сувдан сондорыг гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн өгүүлсэн байдаг бол дундад зууны сэргэн мандалтын үед харин залуу нь сүйт бүсгүйдээ сувдан бэлзэг бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлдэг байсан гэнэ.

Сувдны өнгө зүүсэн эзнийхээ арьсны өнгөтэй ойролцоо байх ёстой хэмээн үздэг байж. Иймд дорно дахинд шаргал, хүрэн туяатай сувд илүү үнэтэй. Харин Европод цасан цагаан, цагаан туяатай сувдыг илүү эрхэмлэн үздэг байна. Хамгийн үнэтэй сувд бол том зуйван хэлбэртэй сувд гэнэ. Түүнийг эртний оросууд өргөст хэмхэн сувд хэмээн нэрлэдэг.

Сувдны тухай домог

Сувдны үүсэл гарлын тухай олон домог бий. Эртний энэтхэгт сувдыг могой хаан Ассур мангастай тулалдах үедээ асгасан цус бөгөөд голд унасан нь бадмаараг, харин Ганга мөрөнд асгасан нь элсэнд шингэн анар чулуу болон хувирсан гэх. Ялагдсан хааны уур хилэнгээс болж далайд ойрхон цөлд унасан нь маргад эрдэнэ, харин амь алдсан хааны төлөө уйлсан нулимс нь далайд сувд болон хувирсан гэсэн нэг домог бий. Бас энэтхэгийн өөр нэгэн домогт бороон дусал хясаан дотор орж тогтсон гэдэг юм. “Далайн нулимс”, “Борооны дусал”, “Чулуужсан сарны гэрэл”, “Далайн гүнжийн ул мөр” гэх зэргээр хүмүүс сувдны үүсэл гарлын нууцыг тайлахыг оролдсоор ирсэн юм.

Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнээ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакц юм байна. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг байна. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, 5 хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй байгаа юм. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж. Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай.
Сувдны нунтгийг Азийн орнуудын эмийн санд байнга худалдаалдаг.

Энэтхэгийн ришигийн ойлголтоор бол сувданд ус, агаар, шороо гурав нэг зэрэг агуулагддаг тул тайвшруулах бас сэрүүцүүлэх үйлчлэл үзүүлдэг хэмээн үздэг. Сувд амьдралын эрч хүчийг нэмдэг гэдэг. Эрт үед сувдыг шүд цагааруулах, нүдний чийглэг шархыг эдгээхэд тустай гэж үзэн эмчилгээнд хэрэглэдэг байж. Хэрвээ сувдыг амандаа байлгавал цусны бүтцэд нөлөөлж, зүрхний өвчинг намжаана гэж үздэг. Бас жирэмсэн эмэгтэй хүүхдээ гаргахад тустай хэмээнэ.

Сувдны зүүдний тайлал

Жирийн ардууд сувдыг опал шиг таагүй чулуу хэмээн үздэг. Яагаад гэвэл, эзэндээ бүтэлгүй найдвар, гарз хохирлыг авчирдаг гэх. Зүүдэндээ сувд харвал амжилтгүй таагүй зүйлтэй учирна, Сувдыг бэлгэнд авч байна хэмээн зүүдэлбэл уйлах, хардалтад өртөхийг зөгнөдөг гэнэ.
Бас өөр нэгэн итгэл үнэмшлээр бол сувд нь зөвхөн аз жаргал, эд баялаг, баяр баяслыг авчирдаг аз жаргалын сахиус аж. Эртний зурхайчдын үзэж байснаар сувд нь Загасны ордонд төрсөн хүмүүст хамгийн ээлтэй чулуу юм байна. Наснаас үл хамааран, нөхөрт гараагүй эмэгтэй зүүж байхад илүү ээлтэй гэх.
Сувд нь урт насыг бэлэглэж, гай зовлонгоос хамгаалж, харааг сайжруулан, ирээдүйг урьдчилан таах, хулгайчаас сэргийлэхэд тустай. Сувд нь эзнийгээ эрүүл саруул үед нь гялалзаж, амьсгал хураахад нь өнгөө алддаг буюу өөрөөр хэлбэл эзнийхээ насыг насалдаг гэсэн яриа байдаг. Энэ чанараар нь сувдыг заримдаа “уйтгар гунигийн нулимс” хэмээн нэрлэдэг юм.

Хэрэв зүүдэндээ сувд үзвэл энэ нь сайн бизнес, амжилттай арилжаа наймаа, олон нийтийн ажил хэрэгт амжилт ирэхийн зөн совин гэнэ. Хэрвээ залуу бүсгүй хайрт нь түүнд сувд бэлэглэж байна хэмээн зүүдэлбэл түүнийг ер бусын их аз жаргал хүлээж буй аж. Хэрвээ сувдаа гээх эсвэл үйрүүлж байна хэмээн зүүдэндээ харвал тэсэшгүй зовлонд унахын цондон гэжээ. Хэрвээ залуухан бүсгүй сувдны өнгийг бахдан буйгаар зүүдэлбэл, тэр дурласан бөгөөд сэтгэлт хүнийхээ хайрыг татахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийн совин ажээ.

Сувдыг арчлах

Сувд нь өөрийн гэсэн тодорхой настай учир тэр хугацаа нь болмогц өнгөө алдан бутарч, эвдэрдэг. Харин сувдыг байнга тордож арчилан зөв хадгалбал олон зуун жилийн туршид өнгө, чанараа алдахгүй байж болдог. Хамгийн гол нь сувдыг байнга зүүж байвал “хөгширөхгүй”. Сувдыг хэт чийглэг эсвэл хуурай орчинд хадгалж болохгүй. Мөн нарны шууд гэрэлд удаан хугацаагаар байлгах хэрэггүй.

Хэрвээ сувд өнгөө алдаж гундвал:

- Давстай усаар угааж, нүүрсхүчлийн калигаар дараа нь эфирээр цэвэрлэ
- Сулхан савантай усаар угаагаад дараа нь давсны хүчлээр өнгөл. Усанд сэлэх эсвэл усанд орохын өмнө сувдан гоёл зүүлтээ заавал тайлж бай. Мөн үнэртэй ус, тос зэргийг хүргэхгүй байсан нь дээр. Сувдан сондороо хооронд нь үрэхээс сэргийлсэн байвал сайн. Сувдан зүүлтний утсан хэлхээсийг хоёроос гурван жилд нэг удаа сольж байх хэрэгтэй. Сувдны үнэ цэнэ нь хэмжээ болон чанараас шууд хамардаг. Тухайлбал: Сувдны диаметрын хэмжээ миллиметрээр нэмэгдэх бүрт үнэ нь өсч байдаг юм.

Үүнээс гадна сувдны өнгө, гялбаа, хэлбэр, өө сэв, толбо бага байх зэргээс үнэ нь ихээхэн хамаарна. Гялбаа нь наснаас нь шууд хамааралтай. Сувд ургах тусам гялбаа, солонгорох чанар нь нэмэгддэг. Хамгийн үнэтэй сувд нь ягаан. Сувдыг сонгохдоо арьсныхаа өнгө, хувцасны өнгө маяг зэрэгт зохицуулан хэрэглэвэл зүгээр.
Хэрвээ та хүзүүний сувдан сондор зүүсэн бол сувдан бөгж зүүхээ мартаж болохгүй шүү.

Хар сувд

Таити буюу хар сувд. (Tahitian pearl). Таитын сортын хар сувд нь бөөрөнхий, дусал, гонзгой, зууван, хагас дугуй, барокко, хагас-барокко гээд олон янзын хэлбэртэй байж болно. Энэ сувд нь далайн ямар ч төрлийн сувдны гаргаж чадахгүй ер бусын металл өнгийг шингээсэн байдаг бөгөөд гэрлийн цацрагийг онцгой хурц солонгоруулдаг онцлогтой.

Хар сувд нь бас өөр олон өнгөтэй байж болно. Тухайлбал: хөх (paecock), баклажан буюу чэс ногооны өнгө (eggplant), чидун жимсний ногоон өнгө (olive green), гүн бүр улаан өнгөтэй (magenta). Хамгийн их үнэ хүрдэг сувд нь солонгорсон хөх туяатай бас саарал алтлаг өнгөтэй сувд юм.

Address

Ulan Bator

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Япон сувдан зүүлт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share