Unumunh-Өнөмөнх Online shop

Directions

Unumunh-Өнөмөнх Online shop .

04/10/2026

Өглөөний мэнд

Хөөрхөн муурнууд олон байгаа шүү найзуудаа
27/09/2026

Хөөрхөн муурнууд олон байгаа шүү найзуудаа

Хэрвээ чамд дургүй хүн байдаг бол тэр чиний асуудал биш, тэр хүний асуудал. Бүү тоо😇Хэрвээ чамайг доромжилсон хүн байдаг...
09/09/2026

Хэрвээ чамд дургүй хүн байдаг бол тэр чиний асуудал биш, тэр хүний асуудал.
Бүү тоо😇
Хэрвээ чамайг доромжилсон хүн байдаг бол
чиний доторх биш, тэр хүний доторх ил гарч байгаа хэрэг.
Инээмсэглээд өнгөрөөгөөрэй💯
Хэрвээ чамд атаархдаг хүн байдаг бол чи биш, тэр хүн өөрөө зовж амьдарч байна.
Тиймээс хариу үйлдэл хэрэггүй🫣
Хэрвээ чамайг муугаар ярьдаг бол чи урагшилж байна гэсэн үг.
Харин тэр хүн байрандаа үлджээ🤗
Хэрэв чамайг хуурч худал ярьж хохироосон хүн байдаг бол чи түүнийг хурдхан орхи, муу хүнээ эртхэн таньж авч холын замд садаа тээгээ хаялаа гэсэн үг.
"Алс явах жингийн цуваанд гүйх жингэр дараа" гэж.🤮💀
Хэрвээ чамд мөрөөдөл байгаа бол чимээгүйхэн урагшил.
Сайхан сэтгэлтэй, чамд элэгтэй хүмүүс
өөрсдөө чамайг хүрээлээд ирнэ😍
Хэрвээ чи хийдэгтээ эзэн, амалсандаа хүрдэг зөвд сэтгэлтэй л бол амьдрал ямагт чамайг шагнасаар байдаг. Хийсэн бүтээсэн бүхэн чинь чиний өмнөөс ярьсаар байдаг💪❤️
Эцэст нь… амьдралд тохиох эдгээр бүх хүнд, таарсан бүхэндээ талархаарай🙏🙏🙏

Copy

25/08/2026

Ноён.........
Монгол дахь долларын ханш.

1989 онд Монголд 1 доллар 3 төгрөгтэй тэнцэж байв.

1990 оны 3 сарын 9 - 10 - нд Улс Төрийн Товчоо Сайд нарын зөвлөл огцорч ардчилал ялах үед 1 доллар 5 төгрөгтэй тэнцэж байв.

1991 оны 1 сарын 15-нд Ерөнхий сайд Бямбасүрэн түүний орлогч Д.Ганболд нар эдийн засгийн эмчилгээ гэгчийг эхлүүлж 20 р тогтоол гарган төгрөгийн ханшыг хоёр дахин унагаасанаар 1 доллар нь 21 төгрөг болж өсжээ.

1993 оны 5 сард Монгол банк тогтмол ханшаас татгалзаж хөвөгч ханшын тогтолцоонд шилжсэнээр 1 доллар нь 397 төгрөг болсон.

1995 оны 12 дугаар сард 1доллар 473.7 төгрөг
болж өссөн.

1996 оны УИХ - ын сонгуульд Ардчилсан холбоо эвсэл ялмагцаа 103 мянган хүнийг тэтгэврийн бүртгэлээс хасч эмнэлэг болон боловсролын салбарын цалинг нэмэхээс татгалзав. Дараад нь нүүрсний үнийг 48% эрчим хүчний үнийг 60% халаалтын үнийг 40% нэмжээ. Тэгсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ 32.6% өсч 1996 оны эхний 6 сард 16% байсан инфляци 66% болж өсжээ. Мөн бодит орлого 30% буурч 1995 онд 6.3% байсан ДНБ - ний өсөлтийн түвшин 3% болж буурсанаар хүн амын 20% ажилгүй болжээ.

Тухайн оны 7 сард 1 доллар 534.3 төгрөг болж
9 сард 586.5 төгрөг.
10 сард 606.2 төгрөг.
11 сард 655.8 төгрөг болж өссөн.
Тэр оны 12 сарын 25 - нд батлагдсан хуулиар Улаанбаатарт 68 мянга, улс даяар 120 мянган байрыг хувьчлаж 12 сард доллар 692.4 төгрөгт хүрэв.
1997оны 03 сард 1 доллар 819.2 төгрөг болж

1999 онд 1 долларын дундаж ханш 1,072 орчим төгрөг болсоноор 1989 оноос хойш 10 жил дотор 1000 гаран төгрөгөөр нэмэгдсэн ажээ.

2008 оны 10 дугаар сарын сүүлээр 1 доллар 1,145 төгрөг
2009 оны 3 дугаар сарын дунд үед 1,591 төгрөг.
2013–2016 онуудад 2,490 төгрөг болтлоо өссөн байна.
2020 он гэхэд 2,850 төгрөг
2025.онд 3,466.5 төгрөг харин өнөөдөр буюу 2026 оны 8 сард 1 доллар 3588 төгрөг байна.

15/08/2026

Нэгэн залуухан эмэгтэй нутаг сэлгэж дээшээ дэвшжээ.
Тэр бухимдан Бурхнаас асууж байна гэнэ.
Яагаад???
Яагаад би гэж,би чинь залуухан эмэгтэй шүү дээ, та яагаад намайг энд авчрав?
Гэтэл Бурхан хариуд нь:
❤️Би уул нь аль чадлаараа л чамайг сайхан амьдруулахыг хүссээн…
🩵Би чамайг далайн эрэгт амьдруулсан ч чи ганц ч удаа эрэг дээр суугаад жаргаж буй нарыг харж баярлаагүй.
🩷Би чамайг цэцэгсээр хүрээлүүлсэн ч, чи ганц ч удаа тэр цэцгүүдийг очиж үнэрлээгүй.
💛Би чамайг хайрлах хүмүүсийн дунд тавьсан,
чи харин тэдний сэтгэлийг өөрөөр ойлгож,чамайг хайрлаж байсныг анзаараагүй
💙Би чамайг бороонд алхах боломжтой болгосон ч
чи харин “түрийтэй гуталгүй байна” гэж гомдоллосон
🧡Би чамайг өглөө бүр нар мандуулахад сэрээдэг байсан ч
чи харин “дахиад тавхан минут унтмаар байна” гэж хэвтсэн
💚Би чамд амьдралын аяллыг бэлэглэсэн,
харин чи үргэлж очих газраа л бодож,
замынхаа гоо сайхныг анзаараагүй.
🤍Би чамд маш олон гоё зүйлс өгсөн ч чи зөвхөн өөрийгөө орчлонд ганцаараа зовж буй мэтээр төсөөлж, уурлаж уцаарлаж, гомдож, хэрэггүй жижиг зүйлсэд санаагаа чилээгээд л байсан…
Чи амьдралаас таашаал авч болох бүхий л зүйлсэд анхаарлаа хандуулаагүй шүү дээ
Амьдралд тохиолдох энгийн жижиг зүйл бүхэн дотроо хичнээн үзэсгэлэнтэй гэдгийг ойлгоосой гэж мөч тутамд би чамд үзүүлж байсаан гэжээ
Харамсалтай нь хүн болгон өөрийнхөө аз жаргалыг хойш тавьдаг.
Ажлаа дуусгаад амаръя
Маргааш уулзъя
Завтай болохоороо бясалгалд явья
Боломжтой болохоороо аялая
Амьдрал сайхан болохоор баярлая гэж…
Гэтэл амьдрал өөрөө энэ мөчид л сайхан байдаг.
Нэг урсгалыг нь мэдэрч амжвал
Нэг салхи сэвэлзэхийг анзаарч чадвал
Нэг инээдний цаадах дулааныг мэдэрвэл
🩵Гол хөлдөхөөс өмнө амжиж очоод урсгалыг нь харж мэдрээрэй
💚Навч унах бүрт нь амьдралын эргэлтийг санаарай
🩶Салхи сэвэлзэх бүрт “би амьд байна” гэж талархаарай
❤️Аз жаргал гэдэг бидэнд өгөгдсөн зүйл биш,
харин бид анзаарахаар шийдсэн мөч юм билээ.

✍Зорчигчид суугаад дуусаж байтал 27C суудалтай эрэгтэй гэнэт ууртайгаар:-Та тэр нохойг онгоцонд суулгах гэж байна уу? Бо...
21/03/2026

✍Зорчигчид суугаад дуусаж байтал 27C суудалтай эрэгтэй гэнэт ууртайгаар:
-Та тэр нохойг онгоцонд суулгах гэж байна уу? Бохир! Муухай үнэртэй! Би 6н цагийн турш амьтантай зэрэгцэж суухгүй!"
гэж хашгирав.

Тэр миний зургаан настай ротвейлер Шэдов руу зааж заналхийлэв. Шэдов коридорын хажууд миний хөлний дэргэд чимээгүй хэвтэж, бүгд суудлаа эзлэх хүртэл хүлээж байлаа.
-Тийм ээ, үнэхээр муухай үнэртэж байв. Түүний хөл, бие нь шавраар бүрхэгдсэн, богино, нягт үс нь тоосонд дарагдаж, зангирч, хүчирхэг булчинлаг бие нь хэд хоногийн ажилд туйлдсан харагдаж байлаа.

Зорчигч үйлчилгээний ажилтан яаран гүйж ирэхэд би бүгдэд хандаж хэллээ.
-Ноёд оо, энэ ротвейлер бол мэргэжлийн сургалттай, аврах ажиллагаанд ашиглагддаг нохой. Тэр саяхан байшингийн нурангин дотор 72 цагийн турш аврах ажиллагаанд оролцсон. Түүний хүчирхэг бие бялдар, хурц мэдрэмж, гайхалтай мөрдөх чадварын ачаар тэр найман хүнийг амьд мэнд олсон. Гурван цогцсыг олоход тусалснаар гэр бүлүүд нь сэтгэлийн амар амгаланг олсон.” гэв…

-Түүнийг усанд оруулсангүй, учир нь бид түүнийг шууд үүрэг гүйцэтгэсэн газраас нь аваад яаралтай мал эмнэлгийн тусламж үзүүлэхээр бас гэр рүү нь буцах энэ нислэгт суулгасан юм. Түүний зүрхний цохилт сул байна."

Эрэгтэй чимээгүй болов.
Онгоцны бүх зорчигчид чимээгүй болов. Дараа нь нэг хүн алга ташиж эхлэв. Тэгээд хүмүүс дагаж бүгд алга ташив.
Арын суудалд сууж байсан нэг эмэгтэй уйлж байв.

Онгоцны үйлчлэгч 27C суудлыг харж, тайван дуугаар "Таны суудлыг сольж өгөх үү?" гэж асуув.
Тэр "ҮГҮЙ" гэж хариулав.

Дараа нь тэр над руу эргэж, "Та болон таны нохойг бизнес ангилалд шилжүүлж болох уу?" гэж асуув.

Би инээмсэглэн, түүнийг даган анх удаа бизнес ангилалд орлоо.

Тэр бидэнд суудлуудаа зааж байхдаа бөхийж, Шэдовын чихэнд шивнэн, "Сайн үйлсийн чинь төлөө баярлалаа" гэв ээ.

Бригадын генерал Г.Болор. Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын...
18/03/2026

Бригадын генерал Г.Болор. Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны Монгол офицер, Тайвань улсын дайны коллежийг онц дүнтэй төгссөн анхны Монгол офицер. Монголын анхны генерал цолтой эмэгтэй. Монголын цэрэг- дэлхийн цэрэг гэж бна. Өнөөдөр бас түүний баярын өдөр 🥀

Эрхэм хүндэт эгэлгүй дарууЭнэ хорвоогийн чимэгЭнгүй үзсэглэн гооЭрхэм бүсгүй чамдаа олон улсын эмэгтэйчүүдын эрхийг хамг...
08/03/2026

Эрхэм хүндэт эгэлгүй даруу
Энэ хорвоогийн чимэг
Энгүй үзсэглэн гоо
Эрхэм бүсгүй чамдаа олон улсын эмэгтэйчүүдын эрхийг хамгаалах өдрын мэнд хүргэж аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсье сөйхан баярлаарай

05/03/2026

🙏Хүн унтаж байхдаа эдгэрч,
Өлсөж байхдаа төлжиж,
Цуцаж байхдаа сэргэдэг юм.
Хүний дайтай явахын тулд:
🙏🏻хүлээцтэй байж сур,
🙏🏻тэвчээртэй байж сур,
🙏🏻ухаан зарж сур,
🙏🏻уужуу байж сур,
🙏🏻Ахмадаас үг сонсож сур!
🙏Тэвчээр хүнийг шалгаж.
🙏Итгэл хүнийг хурцалж.
🙏Ухаан хүнийг чимдэг.
🙏Мөргөж залбирч байхад уур омгийн бузар арилна.
🙏Өргөл өргөж, өглөг өгч байхад хармын бузар арилдаг.
🙏Номыг шимтэн уншсанаар мунхагийн бузар арилдаг.
Өвгөдийн минь сургааль юм даа. 👍🏻

Address

Улаанбаатар хот баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Unumunh-Өнөмөнх Online shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share