Dakini Kunze Chimed

Dakini Kunze Chimed Dakini & Дагина The dakini, in all her varied forms, is an important figure in Tibetan Mongolian Buddhism.

A dakini (sanskrit;ḍākinī,yogini, Tibetan མཁའ་འགྲོ་མ་ khandroma, Chinese: 空行母) Mongolia; огторгуйгаар аялагч is a ta***ic deity described as a female embodiment of enlightened energy. She is so central to the requirements for a practitioner to attain full enlightenment as a Buddha that she appears in a ta***ic formulation of the Buddhist Three Jewels refuge formula known as the Three Roots. Most

commonly she appears as the protector, alongside a guru and yidam, but Judith Simmer-Brown points out that:
The dakini, in her various guises, serves as each of the Three Roots. She may be a human guru, a vajra master who transmits the Vajrayana teachings to her disciples and joins them in samaya commitments. The wisdom dakini may be a yidam, a meditational deity; female deity yogas such as Vajrayogini are common in Tibetan Buddhism Or she may be a protector; the wisdom dakinis have special power and responsibility to protect the integrity of oral transmissions

12/03/2026
Хурлын хуваарь: Тойногын лүйжин тахилгыг манай номын өргөөнд улиралд 1 удаа хурдаг ба  энэ удаа 2  сарын 1 нд 10 цагт ху...
30/01/2026

Хурлын хуваарь:
Тойногын лүйжин тахилгыг манай номын өргөөнд улиралд 1 удаа хурдаг ба энэ удаа 2 сарын 1 нд 10 цагт хурах тул та бүхэн номд суугаарай.

Хаяг: БГД , Төв Гандангийн зүүн урд гудамж Туулын 6 119а тоот

Тус хуралд нэр ам бүлийн тоо өгч хуралд даган баясч болно.

Тойног эх нь Мажиглавдон дагинын догшин дүр буюу “ Хилэнт эх”, “ Хар Дагина “бөгөөд жод лүйжингийн нууцын увдис, хатуу зан үйлийг энэ бурханы үүднээс уншдаг.
Энэ номыг анхааран авагч буюу уншигч нь жод лүйжингийн даяан бясалгал буюу жарз бүтээлийн үеэр уншиж гүйцээсэн хүн уншдаг.
Энэ номыг уншуулснаар ахуй амьдралын барцад саад, үхээрийн бузар, лусын хорлол, хүн хийгээд хүн бусын хорлолыг арилгах болон болзошгүй аюулаас хамгаална. Мөн гэгээрлийн замд хүч чадал өгөх, муу үйлиын үрийг цэвэрлэх, мэргэн ухаан, энэрэх сэтгэлийг хөгжүүлэх голлох зүйл нь биеийн өглөгийн зан үйлтэй холбоотой тул аминч үзлийг таслахуй дор тахил өглөгийн аргаар засагддаг ажээ.
Буманхандын нууцын ядам болох Тойногын хурал хуруулахыг хүсвээс чатаар холбоо барьна уу.

25/01/2026
Гал Морин жилийн хишиг буян дуудна. Маргааш 1 сарын 21 нд өвлийн сүүл сарын шинийн 3 тохиож байгаа тул жилдээ ганц уншда...
20/01/2026

Гал Морин жилийн хишиг буян дуудна.

Маргааш 1 сарын 21 нд өвлийн сүүл сарын шинийн 3 тохиож байгаа тул жилдээ ганц уншдаг эдийн бурхадын зан үйл тахилга үйлдэнэ.

Өдөр 15: 30-16:30 хооронд.
Хаяг: Төв Гандан хийдийн зүүн урд тойрог, Туулын 6, 119а тоот

Уншуулах нь чатаар холбогдоно уу.
Даллаганы уут, идээ авчрах.
Өртөгтэй

Эд баялаг ба эдийн тэнгэрс
Эрх баялгийн эзэд, хишгийн тэнгэрсэд: Замбал, Намсрай, Гонгор, Гүргүл, Күбера, Цогдогмарав тэргүүтэй эдийн тэнгэрийн хаан Варна Шавари, Норжүнма, Улаан дарь эх тэргүүтэй тэдгээрийн хишиг хайрлагч тэнгэрүүд, хүрээлэгчид багтдаг.
Замбал бурхан үүссэн домгийг Төвөд судар эхээс нь орчуулж хүргэе.
Эдийн эзэн замбал бурханы үүднээс эдийн тахил, даллага үүссэн дамжлага увдисыг Энэтхэгийн эртний мэргэн Жовуужи Балдан Адиша дээдсээс уламжлалтай эд баялгийн бүтээл аргачлал эдүгээ хүртэл дэлгэрчээ. Энэ уламжлал бол нэгдүгээрт ном бүтээлчин шавь нар болон олон амьтны амны хишиг, буян, эдээр хоосорсныг арилгах бүтээлийн олон янзын аргачлалтай зан үйл бий хэмээн зарлигласан байдаг.
Эрт урьдын цагт Дивамгара хэмээх номтон Ганга мөрөнгийн хаяанд залрах үед зам дээр нэг хүн хэвтэж байв. Энэ хүнд юу болов гээд хүнээс асуухад өлсгөлөнгөөр үхэх гэж байна гэв. Тэгээд Дивамгара тэр хүнийг маш их өрөвдөж тосгон руу буцаж бадар бариад хоол олдвол авчирья. Харин тэр болтол энэ хүн өнгөрчих байх даа. Тэрнээс өмнө өөрийн биеийн махаа огтлоод өгвөл амьтай байж магад гээд махаа огтлоод үүнийг идэж амиа тэжээ гээд өгтөл өнөө хүн:
Би хүний мах идэхгүй, ялангуяа номтны махыг бүр идэхгүй гэв. Тэгээд номтон дотроо Хутагтийн мөрийг олох хүртэл хамаг амьтан зовлонгийн нөхцөлөөр үхэж байна. Би дараагийн төрөл тутамдаа хамаг амьтан өлсөхийн зовлонг зүрхэндээ авах болно гэж хэлээд ихэд уйлав.
Тэгтэл тэр агшин газар хөдлөн их гэрлээр солонгороод огторгуйгаас хүчит дуу гаран онцгой үзэгдэл гарав гэнэ. Энэ ямар учиртай юм бол гээд лам нулимстай нүдээ арчаад хартал өмнө нь арван тавны саран дэвсгэрт хутагт Жанрайсиг бурхан гэрэл цацраан харагдав.
Жанрайсиг бурхан: юу болов хэмээн зарлиг асуухад хүн өлсөж үхэхийг харлаа гээд учир явдлаа хэлэв гэнэ. Жанрайсиг бурханы мэлмийнээс рашаан урсан баруунаас дарь эх гарч, зүүнээс цагаан Замбал гарахад номтон лам маш ихээр таалан баярлаад:
Замбал бурханы магтаалыг зохиов. Тэрхүү магтаалд амьтны хоосролыг арилгах, ертөнцөд буй есөн хүслийг дэлгэрүүлэх, эрхэнд хураан өлсөж ундаасахын зовлонг амирлуулах эдийн шидийг хайрлах тухай бадаг шүлэг зохиосон гэдэг. Замбалын магтаал шүлгийг айлдсан даруйд Замбал бурханаас сувдаар хур буун хүн хийгээд бүхий л амьтдын үгүйрлийн зовлонг арилган номтон ламд адис авшиг увдислажээ.
Тэр цагаас хойш Замбал бурханыг тахин шүтэж анхааран авбаас энэ насанд гачигдах зүйлгүй эцэс хойтдоо диваажинд төрөх тус эрдэмтэй гэгддэг. Замбал бурханыг үргэлжид шүтье гэвэл хөрөг зураг тухайлан бүтээлгэж өмнө нь заавал усан тахил эсвэл гуулин бурхан бүтээлгэвээс аяганд ус хийж дотор нь эдийн бурханаа хийх ёстой. Бас балин хийж өргөдөг.
Тарни: Ум замбала залиндая суха. Өдөр бүр 108 уншваас эдийн тэнгэр таалан баясаж идээ эд тасралтгүй ирнэ гэж бичжээ.Эдийн тэнгэрс ихэвчлэн эрдэнээр бөөлжиж буй хулгана, эдийн болор бумба,эсвэл алгаа дэлгэсэн байдал дүртэй харагддаг.
Даллан дуудах ёстой гурван зарчимд:
Тэнгэрийн урт нас болон эрүүл энх байх
Хүмүүний эрдэм ном, боловсрол
Лусын эд баялаг ба газрын баялгийг бүтээх

Маргааш 11 цагт урьж байна.Хаяг: БГД Төв Гандангийн зүүн урд гудамж, Туулын 6, 119 а тоот
17/01/2026

Маргааш 11 цагт урьж байна.
Хаяг: БГД Төв Гандангийн зүүн урд гудамж, Туулын 6, 119 а тоот

Буман Ханд төвд ээлжилт лекц 2026 оны 1 сарын 18 нд өглөө 11 цагт болох тул буддын урлаг судлал, шашин судлал сонирхдог оюутан залуус, сүсэгтэн олон та бүхэн өргөнөөр оролцоно уу.


Сэдэв:
☸️ Буддын урлаг: Шашин суртхаал, соёл урлаг, улс төрийн хүүрнэл

Тус лекц ярианд Буддын урлагийн үүсэл хөгжил-Гандар, Матурын дэг сургууль, Буддын шашин дэлгэрсэн улс орнуудын буддын урлагийн талаар танилцуулахын сацуу буддын урлагт туссан шашин суртхаал, улс төрийн хүүрнэлийн талаар ярина.

Лекц унших багш:
Др.Ж.Лхагвадэмчиг шастри

МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологи, хүн ам зүйн тэнхимийн ахлах багш

“Монголын Бурханы шашны урлаг: Монголын музейн шилдэг бүтээлээс” (Masterpieces of Mongolian Buddhist Art from the Musuems of Mongolia: Thangkas, Embroideries, and Appliques 2011) номын редактор, орчуулагч, “Буддизм: Урлагаар аялан танихуй” (Buddhism: A Journey through Art 2024) номын орчуулагч, “Монголын Бурханы шашны тэргүүн Богд Жэвзүндамба хутагтуудын лагшин дүрийн уламжлалт дүрслэл” (2025) номын редактораар ажилласан.

23/09/2025

Address

Bayngol District. San University
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Dakini Kunze Chimed posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dakini Kunze Chimed:

Share