BJL Jewelry

Call Directions Website Contact the business

BJL Jewelry Est. 2010 handcrafted with natural stones 🌱
Улсын Их Дэлгүүр, 1 болон 6 давхар
Open: 9:00-22:00 Mon-Sun

ЧИХ ХООСОН ЯВДАГГҮЙН УЧИРЭрэгтэй хүний сүр сүлд малгай, бүсэн дээ. Эмэгтэй хүний сүлд, сүнс хоёр чихэнд нь байдаг гэдэг....
24/10/2026

ЧИХ ХООСОН ЯВДАГГҮЙН УЧИР
Эрэгтэй хүний сүр сүлд малгай, бүсэн дээ. Эмэгтэй хүний сүлд, сүнс хоёр чихэнд нь байдаг гэдэг. Хүний нүдний хор ихэвчлэн эдэлж хэрэглэж буй сонин содон зүйл дээр тусгалаа үлдээдгийг өвөг дээдэс маань мэддэг байжээ. Ямар сайхан эмэгтэй вэ гэж харц тогтох үед ээмэг бодлыг нь сарниулж анхаарлыг эмэгтэйд биш ээмгэнд төвлөрүүлж *ямар гоёмсог ээмэг зүүгээ вэ* гэж бодох төдийд хар цагаан хэл ам замхран алга болдог гэж үздэг байжээ. Тиймээс хууччуул охин хүүхэддээ аль болох гялгар гялтгар, гоёмсог ээмэг зүүлгэж атаа жөтөө, хар цагаан хэл амнаас хамгаалсаар иржээ.
Цаад утга санааг нь ойлговол дан ганц мухар сүсэг бишрэл биш ажээ. Охин хүүхдийг 16 нас буюу нас биед хүрсэнийг илтгэн ээмэг зүүлгэх ба охинд биш зүүсэн ээмгэнд нь хүний анхаарал татагдсанаар элдэв муу муухайгаас хамгаалах гэсэн утга санааг агуулж байжээ. Эрт үеэс ээмгийг бусадтай хольж, сольж зүүхийг цээрлэдэг байсан. Хувь заяа солигдож төөрнө гэж үздэг байж. Энэ нь нэг талаар бусдын ээмгэнд шингэсэн муу муухайг өөртөө шингээхгүй, нөгөө талаар эрүүл ахуйн шаардлагыг өндөр түвшинд тавьж, элдэв халдварт өвчин халдах магадлалыг багасгадаг байсантай холбоотой. Тиймээс та чих хоосон бүү яваарай. Ээмэг бол таны хамгийн чухал хамгаалалт! Орчин үед ээмэг нь бүсгүй хүнийг сэтгэл татам буюу бусдыг татах чадвартай болгодог, хайр сэтгэлийн асуудалд аз авчирдаг гэж үздэг.
Өвгөдийн аман яриа, домог сургаалиас үзэхэд эмэгтэй хүн (ээмэг-тэй хүн) ээмэг зүүх учиртай тул ийнхүү хүндэтгэн нэрийдсэн аж. Өөрийгөө хамгаалан гэрэлтүүлэх ээмэг байнга зүүж байгаарай.
Хэрэв өрөөсөн ээмгээ гээвэл хэл ам, гарз хаалаа гэж үзээд харамсдаггүй. Үлдсэн өрөөсний хэлбэрийг нь өөрчилж, өөр эд болгон хэрэглэдэг байжээ. Хүний биеийн 70% уснаас бүтдэгийг бүгд мэдэх билээ. Тэгвэл усыг ионжуулж байдаг мөнгөөр хийсэн ээмэг эдэлж хэрэглэх нь илүү зохистой ажээ. Мөн өөрт ээлтэй чулууг шигтгэсэн ээмэг нь гоёл төдийгүй хамгаалалт болох давхар тустай байх нь.

Домог хууч яриа
(Насанбат Баярмаа)

Copy.

Өлзий хээт усан болор эрхи 🪷
24/10/2026

Өлзий хээт усан болор эрхи 🪷

Хаш нь эрүүл мэнд, урт нас, эд баялгын бэлгэдэл. Тайвшрахад туслахаас гадна биеийг хоргүйжүүлэх, бөөрний үйл ажиллагаанд...
23/10/2026

Хаш нь эрүүл мэнд, урт нас, эд баялгын бэлгэдэл. Тайвшрахад туслахаас гадна биеийг хоргүйжүүлэх, бөөрний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.

Усан болор нь стресс, ядаргааг тайлж, анхаарал төвлөрөлт болон оюун санааг цэгцлэхэд тусалдаг анагаах увьдастай чулуу. Б...
22/10/2026

Усан болор нь стресс, ядаргааг тайлж, анхаарал төвлөрөлт болон оюун санааг цэгцлэхэд тусалдаг анагаах увьдастай чулуу. Биеийн энергийн хүрдүүдийг тэнцвэржүүлэгч бөгөөд цэвэр ариун байдал, эрүүл энхийг бэлгэддэг.

Ruby (Бадмаараг) S925 мөнгөн зүүлт 💗 -түгжээ уртасгагчтай Энэ загвараас ганц л гарсан💫Available at Улсын их дэлгүүр 1 да...
22/10/2026

Ruby (Бадмаараг) S925 мөнгөн зүүлт 💗
-түгжээ уртасгагчтай

Энэ загвараас ганц л гарсан💫
Available at Улсын их дэлгүүр 1 давхар.

Хүчтэй хамгаалалтын чулуу 🪬 Хар мана бугуйвчууд маань 49,0-98,0 хооронд ихэнх нь гардаг. Эрэгтэй очиртой загварууд болон...
20/10/2026

Хүчтэй хамгаалалтын чулуу 🪬 Хар мана бугуйвчууд маань 49,0-98,0 хооронд ихэнх нь гардаг. Эрэгтэй очиртой загварууд болон эмэгтэй талсттай загварууд бүгд байгаа. Чулууны хажуугаар орсон очир болон бусад оруулгуудаа бид дандаа S925 мөнгөөр хийдэг.

17/10/2026

ЭРХИНИЙ ТУХАЙ СОНИН ХАЧИН хийгээд таны мэдэхгүй зүйлсийн тайлал. Өнөө цагт 5 хүний 1 нь эрхи зүүж харагдана. Иймд миний бие Эрхний утга учрыг өгүүлэе үү …
Эрхи нь 108, 54, 27, 21, 18 тоотой байдаг. 54-нь 108-ын тал, 27 нь 54-ын тал ба 108-ыг 4 хуваасны нэг бөгөөд хураангуй эрхи гэдэг. 21 тоот эрхийг 21 дара эхэд, 18 шавьд зориулсан гэж тайлбарладаг. Харин японд дэлгэрсэн 32 тоот эрхи нь бурхан багшийн 32 билэг төгс төгөлдөр дүрийг илэрхийлдэг ажээ. Бидний хэрэглэдэг 108 тоот эрхийг хоёр янзаар тайлбарладаг. Үүнд:
- Бидний мэдрэхүйн зургаан эрхтэн (нүд, чих, хамар, хэл, бие, ухаан буюу сэтгэл) болон тэдгээрийн зургаан мэдрэхүйг нэмээд (6+6=12) бие хэл сэтгэл гурав өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт үл тасран хойд төрөл үргэлжилнэ гэж үздэг. Энэ нь 3x3=9 болно. Тиймээс 12x9=108 болно.
- Мэдрэхүйн зургаан эрхтэн түүний зургаан мэдрэхүйг хооронд нь үржүүлээд 6x6=36 болно. Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дор үл тасрахын учир 36x3=108 болно. Хинди шашинтан өөрийн ёсны бясалгал (мантра)ыг үйлдэхдээ тэнгэр нэрийн зүрхэн тарни болон ‘’Кришна Дева’г уншихдаа 108 ширхэгтэй эрхийг хэрэглэдэг. Авч явахад хялбарыг бодож 27 ширхэгтэй эрхийг гартаа зүүх буюу өвөртөө авч явдаг. Харин манай сүсэгтэнүүдийн эрхи хэрэглэх ёс арай өөр ‘’Их хөлгөн’’ий хоосон чанарыг эрхэмлэдэг учир бид ‘’дундаж үзэлтэн’’ хэмээдэг. Дундаж ёсны үзлийг баримтлагчид ‘’Сэрэхүйн таван эрхтэнд мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхүйд тавигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 гэдэг. Мөн орчлонг буй болгогч махбодын тоо бас 108 учир эрхиний тоо 108 байна’’ гэж үздэг.

Эрхийг ямар шашинтан хэрэглэдэг вэ?
Буддын шашин шүтдэг Монгол, Төвд, Энэтхэг, Бамба, Япон, Хятад, Солонгос, Шри-Лан-ка, Камбож. Вьетнам, зэрэг олон орноос гадна Оросын үнэн алдартны шашинтанууд, Ватикан, Ромын католикууд, Араб ламын сүсэгтэн, Эртний Перс, Грек Ромын улсуудад эрх эргүүлэх ёсон дэлгэрсэн түүхтэй. Оросын үнэн алдартны шашинд ‘’Эзэн тэнгэр, Есүс Христ нүгэлт намайг өршөө’’гэсэн долоон үгтэй залбирал хэлдэг бөгөөд эрхээ долоон удаа л эргүүлнэ. Илүү эргүүлэх хориотой нэг сонин заншил бий.

"Амин сүнстэй’’ эрхи: Зөвхөн манайд төдийгүй бурхан шашинтай бэлэг дурсгалын дэлгүүрт эрхи зардаг. Тэрхүү зарагдаж буй эрхинүүд шүр, сувд, оюу, номин, мана, яс, мод, ягаан цагаан зандан, ямар ч байлаа гэсэн хүн хэрэглээгүй учраас ‘’Амин сүнсгүй’’ эрхи гэж үздэг аж. Жинхэнэ сүсэгтэн хүний гараар орж хэдэн түм, магадгүй дүнчүүр маани, шидэт тарни уншиж бөөр нь элэгдсэн, арц хүжийн үнэрт ариуссан ямар ч эрхийг ‘’Амин сүнстэй’’ эрхи гэдэг юм. Ийм амин сүнстэй амьд эрхийг зөвхөн монголоос л олж болно гэж гадаадын монголч эрдэмтэд бичсэн байдаг.

ЭРХИНИЙ АНАГААХ УВИДАС: Хүний нуруу, алга нь уураг тархийг бусад эрхтэнтэй холбох мэдрэлийн мянга мянган увидастай байдаг. Олон юм бодолгүй анхааралаа төвлөрүүлэн эрхи имрэн эргүүлэх нь хурууны үзүүрийн мэдрэхүйд зүү тависантай ижил нөлөөлдөг.
Өдөр тутам тогтмол цагт эрхи эргүүлэх нь тарины товт дохио болон очиж элдэв өвчнөөс салах, сэтгэл санаагаа тайвшруулах дээд зэргийн эмчилгээ болдогийг эрдэмтэд нотлосон байна.
- Гар нь хөшиж өвддөг хүмүүст тухайлбал төгөлдөр хуурч, машины бичээч, компьютор оператор зэрэг хуруугаар их ажилладаг хүмүүс эрхи байнга имрэн эргүүлбэл гар хурууны өвчнөөс амархан сална гэдэг.
- Сэтгэлийн хэт ачаалал, хямрал, цусны даралтыг хэвийн болгодог онцгой ач холбогдолтой. Уур уцаарын дараа бухимдлыг тайлах, гутралаас гарахад эрхий дунд хуруу хоёроор эрхээ имэр.
- Толгой өвдөх амьсгаадахыг дархад эрхий долоовор хуруугаар эрхээ имэрнэ.
- Эрхээ 10-15 минут алгандаа базаж атгаад дараа нь имэрч эргүүлэхэд бие тайвширч шинэ эрч хүчийг мэдрэнэ.
- Хүүхдийн сэтгэхүй судлаач эрдэмтэд хүүхдийн хэл ярианы хөгжлийг түргэтгэх хэвийн болгоход гар хурууг их дасгалжуул. Хурууны үзүүрийг байнга имэрч хөдөлгөж байвал үг хэлэх чадварт шууд нөлөөлнө гэдэг. Хүүхдийг 6-7 сартайгаас нь хурууны үзүүрийг илэх, имрэх дасгал байнга хийлгэх, ой хүрснээс хойш эрхээр тоглуулах товчоор оролдуулах, товч товчлох тайлах, гутлаа үдэх дасгал сургууль хийлгэ гэж зөвлөдөг.
- Эрхээ эргүүлэн маани, мэгзэм, тарни уншин бясалгахын өмнө ‘’Эрхиний тарни’’-ийг уншдаг учиртай. Тарни нь: ”Ум рүзира маани бра бардаа ча хум”. Энэ тарнийг долоон удаа уншаад эрхиндээ шившин үлээж тарни тоолбол бурханы нууц шидэт тарни бүхэн олон зуун мянга тоолсон мэт болохыг номд зарлигласан юм.
- Эрхийг ‘’Амирлуулах үйлийн ’’, ’’Дэлгэрүүлэх үйлийн’’,’ ’Эрхэнд хураах үйлийн’, ’’Хатуу үйлийн’’ гэж дөрөв ангилдаг.
- Амируулах үйлийн эрхийг лавай (дун) бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үндэс тэргүүтэн зөөлөн цагаан өнгөт эдгээр.
- Дэлгэрүүлэх эрхийг бодизи, ар-үр тэргүүтэн шар өнгөт эрдэмт модны үрээр.
- Эрхинд хураах үйлийн эрхийг улаан зандан, суман мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөнд эд болон, анхилам үнэрт эдгээр.
- Хатуу үйлийн эрхийг гавалын рагча, төмөр болон хатуу ширүүн хар бараан өнгөт эдгээр тус тус бүтээдэг. Гэвч ямар ч эдгээр бүтээсэн ч ялгалгүй нандигнан эдлэх учиртай. /сору/

Purple state of mind 💜 Аметист
17/10/2026

Purple state of mind 💜 Аметист

Оюу, сувд хоорондоо гоё хослодог шүү тэ😍 2 ороодог бугуйвч, дан, 4 ороож зүүдэг гээд олон сонголттой гарсан. Олон давхар...
17/10/2026

Оюу, сувд хоорондоо гоё хослодог шүү тэ😍 2 ороодог бугуйвч, дан, 4 ороож зүүдэг гээд олон сонголттой гарсан. Олон давхарлаж зүүдэг нь урт хүзүүний зүүлт бас болчихно. Үнэхээр гоёмсог загваруудын нэг.

Манайх 21 ширхэгтэй эрхинээс очиртой загварууд бас гаргадаг. Очир нь гадны сөрөг энерги, хэл ам, аюул ослоос хамгаалах х...
16/10/2026

Манайх 21 ширхэгтэй эрхинээс очиртой загварууд бас гаргадаг. Очир нь гадны сөрөг энерги, хэл ам, аюул ослоос хамгаалах хамгийн хүчтэй сахиус учраас гоёлдоо оруулж өгөх их дуртай.

Зурган дээрх хаш, барын нүд, гартаам эрхи.

Now available at Улсын их дэлгүүр, 1 болон 6 давхарын BJL Jewelry салбаруудад.

Address

State Department Store
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 21:30

Telephone

+97699092848

Alerts

Be the first to know and let us send you an email when BJL Jewelry posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BJL Jewelry:

Shortcuts

Share