Michelle's Fine Jewelry

Michelle's Fine Jewelry 🌸🌺🌷🌻💐

Урин цаг айсуй энэ сайхан үеэр бүсгүйчүүд болон тэдний сэтгэлийг эзэмдэгч залуучуудад нь зориулан энэхүү хуудасаа нээж байгаадаа туйлын баяртай байна.
Бид та бүхэнд зориулан АНУ-аас 925-ын сорьцтой сайжруулсан мөнгөн төрөл бүрийн эдлэлийг санал болгож байна. Сайжруулсан мөнгө гэдэг нь 92,5% нь цэвэр мөнгө, 7,5% нь зэс орсон хайлшийг хэлдэг байна. Учир нь 100%-ийн цэвэр мөнгө нь цагаан өнгөтэй бөг

өөд зөөлөн байдаг учраас зурагдах, сэв суух, хугарах, харлах зэрэг гэмтэл гардаг байна. Харин сайжруулсан мөнгө нь илүү бат бөх учраас эдгээр эвдрэл гэмтэл гарахгүйн дээр мөн илүү удаан эдлэгдэж, үнэтэй харагддаг байна.
Бидний та бүхэнд санал болгож байгаа мөнгөн эдлэл нь дан мөнгөөрөө болон циркон шигтгээтэй юм. Циркон нь очир эрдэнийн төрлийн байгалийн гаралтай ховор тунгалаг минерал чулуу юм. Цирконыг гиацинт ч гэж нэрлэдэг байна. Байгалийн циркон нь өнгөгүй, шар, улбар шар, улаан, хүрэн бор өнгийн байдаг байна. Харин өнгөгүй болон шар өнгийн цирконыг төрөл бүрийн химийн элементтэй засаж янзалсанаар маш олон өнгийн цирконыг гарган авч болдог байна. Циркон байгалийн чулуун дотроос гялалзаж, гэрэлтэх чадвараараа очир эрдэнэтэй ч өрсөлдөж чадахуйц байдаг учраас түүнтэй андуурах нь элбэг байдаг. Олон түмний дунд цирконийг дууриамал очир эрдэнэ гэж ташаа ойлгож андуурдаг байна. Үнэн хэрэгтээ энэхүү чулуу нь зүй ёсоор бадмаараг, маргад эрдэнэ, индраанил, анар, аметист зэрэг үнэт чулууны тоонд зүй ёсоор ордог байна.
Циркон чулууны увидас: Эрт дээо үеэс арилжаа наймааны бурханы чулуунд тооцдог байсан ба худалдаа, арилжаа наймаа эрхлэгчидэд аз авчирдаг гэж үзэж ирсэн түүхтэй. Мөн урлагийн хүмүүст амжилт дагуулдаг байна. Байгалийн циркон нь эзэндээ их эрч хүчийг өгдөгөөрөө алдартай. Дундад зуунд гиацинтаар тогтвортой сэтгэл, ухаалаг байдал, амжилт, аз жаргалыг билэгдэж ирсэн байна. Мөн цирконыг эзнээ аливаа гэмтэл бэртэлээс хамгаалж, төрөлтөд тусалж, идээт болон халдварт өвчнийг анагааж, харааг сайжруулан, сохорлолоос хамгаалдаг гэж үзэж иржээ. Мөн цус алдалтыг зогсоож, сэтгэл мэдрэлийн хямралаас гаргадаг байна.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Michelle's Fine Jewelry posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share